Монгол Улсын Тэргүүн хатагтай хэн бэ гэдэг нь одоо болтол нууц хэвээр. Тэгвэл ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга л мэддэг бололтой юм.
“Эхнэр нэхсэн нээх л олон хүмүүс. Барааг нь хараад үхмээр байна л гэнэ. Яасан ч хямдхан амь байдгийн. Төрийн тэргүүнээсээ арай өөр юм нэхээч. Илүү тэнгэртэйдээ “баригдаж” дөрвөн нуган үр төрүүлсэн, ижил тэнгэртэйдээ харагддаг, дутуу тэнгэртэй нь харах тавилангүй бүсгүй бий” гэжээ хэмээн өөрийн цахим хуудсуудаараа нийтэлсэн байна. Үүнээс харахад эрхэм тэргүүн хатагтай төрүүлсэн дөрвөн үртэйгээ үл үзэгдэгч болж тоглох дуртай юм шиг. Тэргүүн хатагтай бүх ард иргэдэд харагдахгүй байгаа нь Г.Уянга-ын хэлснэр манай ард иргэд дутуу тэнгэртэй юу дутуу дулимаг ахайтан уу.
Тэргүүн хатагтайгаа төрүүлсөн сайхан дөрвөн үртэй нь үл харуулах нь бас сонирхолтой. Бид одоог хүртэл зөвхөн өмнөх эхнэрээс гарсан Б.Намуун охиныг л хараад байгаа. Нуугдаж тоглох дуртай хатагтай маань хэдий болтол тэнгэрлэг гэж өөрийгөө эрхэмлүүлэх бол?........