Засгийн газрын ээлжит хуралдаанаас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Жанчивдоржийн Болормааг томилох шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорсон байхад өнгөрсөн долдугаар сараас хойш эзэнгүй байсан уг албан тушаалд гэнэтийн томилгоо хийсэн нь олны анхаарлыг аргагүй татаж байгаа юм. Ямартаа ч салбараа мэддэг хүн хэмээн олны дунд одоогоор үнэлэгдээд байгаа Ж.Болормаа гэж хэн бэ?
Мэргэшлийн бэлтгэл
1. 2005-2006 онд БНХАУ-ын Хөх хотын багшийн сургуульд
2. 2008-2009 онд БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуульд удирдах ажилтны курс
3. 2009-2010 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх курс
Эрхэлж байсан ажил, албан тушаал
1. 1986-1995 онд Дорнод аймгийн 1-р арван жилийн сургуулийн Физик математикийн багш
2. 1995-1996 онд МАН-ын удирдах төв аппаратийн Улс төрийн ажилтан
3. 1996-1997 онд УИХ дахь МАН бүлгийн Боловсролын асуудал хариуцсан референт
4. 1997-2000 онд УИХ-ын хурлын гишүүний орон тооны ажилтан
5. 1997-2000 онд НАМЭХ-ны Гүйцэтгэх захирал
6. 2000-2012 онд Нийслэлийн боловсролын газрын дэд дарга
7. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар ажиллаж байсан.
Тэрбээр Дорнод аймгийн уугуул. Улсын багшийн дээд сургуулийг физик, математикийн багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Төрийн удирдлагын менежер суралцсан. 2003 онд Монгол Улсын боловсролын их сургуульд Боловсрол судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил ажиллахдаа төрийн албанд 20 жил нь ажилласан аж.