"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өөрийг нь болон "Үндэсний эвсэл"-ийн зарим нэр дэвшигчдийг СЕХ бүртгээгүй асуудалаар Дээд шүүхэд гомдол гаргалаа.
Энэ үеэрээ "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр: "Миний мэдэхээр МАН-тай ажил амьдралын холбоотой байсан 10 гаруй жилийн хугацаанд ийм үйлдэл гарч байсангүй. Харин өрсөлдөгч намынх нь зүгээс хууль зөрчиж, нэр дэвшигчийг нь хорих, нэр дэвшүүлэхгүй байх зүйлийг хийж байсан. Үүнийг бүгд мэднэ.
Яг сонгуульд нэр дэвших болохоор барьж хорьдог. 2020 онд би өөрөө ч үүнийг үзсэн.
Намайг сонгуульд нэр дэвших шийдвэр гаргамагц 23 цагийн дараа зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, шоронд хорьсон. Энэ үнэхээр байж болохгүй зүйл шүү дээ. Сонгуулиа шударга хийе. Хэрэв ийм байдлаар хандах юм бол сонгууль хийж яах гээд байгаа юм бэ? МАН-д бүрэн эрх мэдэл нь байна. Дарга нарынх нь гарт атгагдчихсан байна.
Сонгууль хийхээ болиод, үргэжлүүлээд жаран хэдүүлээ ахиад дөрвөн жил энэ УИХ-даа суугаад үз л дээ. Цаашдаа ер нь сонгууль хийхээ болиод нэг намын тогтолцоо руу орно гэдгээ зарлачих хэрэгтэй шүү дээ. Хуулиа гаргачих л даа. " гэв.