6-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Клаудиа Шейнбаум Пардод баярын захидал илгээж, түүний Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Мексик бол Латин Америкийн томоохон орон, мөн хөгжиж буй зах зээлийн чухал орон, Хятад Мексик бол иж бүрэн стратегийн түнш. Одоогийн байдлаар Хятад Мексикийн харилцаа урагштай хөгжиж, стратегийн, харилцан нөхөх, харилцан ашигтай байх шинж чанар нь улмаар илэрхий болж буй бөгөөд өнгөрснөө залгамжилж, ирээдүйг нээх чухал үе шатанд ороод байна. Би Хятад, Мексикийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Шейнбаумтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна.