Хууль тогтоомж боловсруулах хөтөлбөрийг үзэглэв
хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд төлөвлөлт хэрхэн хийгддэг, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байгаа, үр өгөөжийг нь хэрхэн үнэлж дүгнэж байгаагаас туршлага судлах шаардлага бий.
Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирсан байна
Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр 2017.09.14-ний 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна
“Учиртай гурван толгой” дуурийг хүүхэд багачуудад зориулан тоглоно
Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.
Циркчид олон улсын фестивалиас хүрэл медаль хүртжээ
Нийт 12 орны 100 гаруй циркийн жүжигчид оролцсон бөгөөд эх орноо төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай оролцсон манай циркийн жүжигчид хүрэл медаль хүртжээ.
Ёкозүна Хакүхо намрын башёг өнжинө
Токио хотын Рёгокү Кокүгикан ордонд ням гарагт эхлэх намрын башёд Ёкозүна Хакүхо бэртлийн улмаас өнжихөөр болжээ.
Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг нээв
Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замыг өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
Гудамж замын шалгалт үргэлжилж байна
арга хэмжээ 2017 оны 9 дүгээр 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио тавьж ашиглах, хэрэглэж явсан тохиолдолд хуулийн заалтаар хариуцлага тооцож, тусгай дуут гэрэл дохиог тээврийн хэрэгслээс авхуулж зөрчлийг арилгаж ажиллах юм.
УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлэв
Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхийг хүссэн.
Тэрбум төгрөгийн асуулыг шалгаж өгөхийг хүслээ
Сүхбаатар дүүрэг 2012-2017 онд хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан дээрх байгууллагуудад нийт тэрбум гаруй төгрөгийн өртэй байна. Энэ мөнгө хаачсан бэ гэдгийг нягталж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсч байна
Аварга монгол түмнээ урив
Аварга хүндэтгэлийн наадмын урилгаа өөрийн фэйсбүүк хуудсанд “Монгол түмнээ урьж байна” хэмээн нийтэлжээ.
Х.Нямбаатар: хоёр хүн нэмж гарын үсэг зурсан
Тэрбээр “Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүний хувьд байхгүй. Миний ойлгож байгаагаар өнөөдөр хоёр хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Зурсныхаа дараа өөрсдөө мэдээлэл хийх байх. 33 гишүүний гарын үсэг бүлэг дээр олонх болно гэж би бодож байна” гэлээ.
Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд АН-тай нийлсэн үү
Уг мессэжид, Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан гишүүдийн нэр, утасны дугаарыг хавсарган, “Таны сонгосон .... гишүүн АН-тай нийлж, Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь үнэн үү. Эрхэм журмын нөхөр та .... дугаарт саналаа хэлнэ үү” гэжээ.
Хуулийн дагуу ажлаа хийж чадахгүй бол огцрохыг шаардав
Баянзүрх дүүрэг орон нутгийн ээлжит сонгуулиас хойш Засаг даргаа томилуулж чадахгүй арван сарыг өнгөрөөжээ.
МАН-ын бага хурал маргааш хуралдана
Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн есдүгээр сарын 5-нд буюу маргааш намынхаа Бага хурлаар хэлэлцэх асуудлыг товлох аж.
Прокурор "60 тэрбумын хэрэг"-ийг хаажээ
Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.
Мэргэжлийн Засгийн газраа огцруулахыг 32 гишүүн дэмжив
Засгийг огцруулах бичигт Ө.Энхтүвшин гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өчигдөр Ц.Нямдорж гарын үсэг зурсан. Ингэснээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ.
218 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Өнгөрсөн долоо хоногт 218 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 184, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 8, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 26 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна.
Тарваган тахлын тохиолдол илэрчээ
Ховд аймгийн Жаргалант сумын нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь Тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм байна.
НИТХ-ыг тарж, хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардав
Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох ёстой хэмээн үзэж байгаа аж.