УИХ дахь МАН-ын бүлэг хоног дамжин хуралдсаар л байна. Гэвч өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар зарласан ч дахин хойшлоод байгаа юм. Бүлгийн хурлаар Удирдах зөвлөлөөс гаргасан 'Засгийн газрыг тогтвортой байлгах тухай' тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэгдэж буй. Уг тогтоолыг олонх дэмжвэл Засгийн газар тогтвортой үлдэнэ. Гэвч гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 болсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хэллээ.
Тэрбээр “Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүний хувьд байхгүй. Миний ойлгож байгаагаар өнөөдөр хоёр хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Зурсныхаа дараа өөрсдөө мэдээлэл хийх байх. 33 гишүүний гарын үсэг бүлэг дээр олонх болно гэж би бодож байна” гэлээ.