Токио хотын Рёгокү Кокүгикан ордонд ням гарагт эхлэх намрын башёд Ёкозүна Хакүхо бэртлийн улмаас өнжихөөр болжээ. Намрын башёд Хакүхо аваргаас гадна 71 дэх ёкозүна Какүрюү, мөн 72 дахь ёкозүна Кисэносато нар барилдах боломжгүй болсон байна.
Ингэснээр мэргэжлийн сүмогийн дөрвөн аваргын гурав нь аки башёг өнжиж, аваргуудыг төлөөлөн Харүмафүжи ганцаараа дохёд гарч барилдах юм.