Бээжин-2008 олимпийн алт, Лондон-2012 олимпийн мөнгө, Будапешт-2017 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын заан Найдангийн Түвшинбаяр аваргын шинэ цол, амжилтад хүндэтгэл үзүүлэх наадмын тов гарчээ. Наадам энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд болох юм байна.
Аварга хүндэтгэлийн наадмын урилгаа өөрийн фэйсбүүк хуудсанд “Монгол түмнээ урьж байна” хэмээн нийтэлжээ. Дашрамд мэдээлэхэд, Үндэсний бөхөөр хичээллэн, спортын гараагаа эхэлсэн олимпийн аварга энэ жилийн баяр наадамд шинээр улсын харцага цолны болзол хангасан О.Хангайгаар долоо давж, улсын заан цол хүртэн, шөвгөрсөн билээ.