МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Сүхбаатар” танхимд өнөөдөр хуралдана гэсэн зар тарсан. Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн есдүгээр сарын 5-нд буюу маргааш намынхаа Бага хурлаар хэлэлцэх асуудлыг товлох аж.