АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Анхааруулгад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэхийг сануулжээ.
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо үдээс өмнө холбогдох материалтай танилцахаар ажиллаж байгаа юм.