УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН парламентад 65 суудал авч, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулсан нь саяхан мэт. Гэтэл мэргэжлийн гэх сүржин тодотголтой Засгийн газраа өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, муу ажилласан гэж намын нөхөд нь дүгнэж, огцруулах үндэслэлийг өргөн барьснаар ээлжит бус зарлагдаад байгаа.
Харин эрх баригч намын дотоод зөрчил хурцдаж буй энэ үед Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нэр бүхий 30 гишүүний талаар МАН 2021 хаягнаас үүрэн телефоны хэрэглэгчид рүү мессэж илгээж эхлэв.
Уг мессэжид, Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан гишүүдийн нэр, утасны дугаарыг хавсарган, “Таны сонгосон .... гишүүн АН-тай нийлж, Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь үнэн үү. Эрхэм журмын нөхөр та .... дугаарт саналаа хэлнэ үү” гэжээ.