Улс төр

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг байцаахаар болжээ

УИХ-ын хамгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл уг хэргийг нэр холбогдоод байгаа хүмүүст холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байна.

Агаарын бохирдол болон шатахууны асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан одоо Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар агаарын бохирдлын тухай хэлэлцэж байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулж нийслэлийн удирдлагууд мөн бүлэгт мэдээлэл өгөх юм байна.

МАХН-ын дарга хэн болохыг шүүх баасан гарагт эцэслэнэ

Улсын дээд шүүх энэ сарын 5-ны өдөр хуралдаж, МАХН-ын даргыг солих, эсвэл хуучин хэвээр үлдээх тухай шийдвэр гаргах байсан ч шүүх хурал хойшилсон билээ. Учир нь материалтай бүрэн танилцах хугацаа гаргаж өгнө үү гэсэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан. Харин шүүх хурал энэ сарын 19 буюу ирэх баасан гарагт болохоор тов гараад байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхлэв үү

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай мэдэгдлийг шил дараалан хийлээ. Хэдийгээр УИХ-ыг тарааж, хариуц­лагагүй улстөрч­дөд улс төрийн хариуц­лага хүлээлгэх тэмцэл өрнүү­лнэ хэмээн хэлж байгаа ч бай арай өөр зүйлд чиглэгдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараахаас өмнө уг “дайрлага”-д шинэхэн Засгийн газар өртөх магадлал маш их.

Д.Мурат гишүүн бэлгийн дарамт учруулсан уу

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл гараад байгаа билээ. Харин эрхэм гишүүн энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд нэр төр, алдар хүндэд халдахаар заналхийлсэн гэж үзээд Б.Бахытгүлийн талаар гомдол гаргасан байна

М.Энхболд: УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол ирээгүй

УИХ-ын дарга М.Энхболдоос тодуулахад, “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг ирээгүй байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААР МЭДЭЭЛНЭ

Уг хэлэлцүүлгийн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд өнөөдөр гардуулан өгөх аж.

Байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулав

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч хойшлуулав. Учир нь тус бүлгийн зарим гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учир бүлгийн хурлаа ирэх лхагва гараг хүртэл хойшилжээ.

МАН-ын удирдах зөвлөлийн 29 гишүүний нэрс тодорлоо

МАН-ын Бага хурал өчигдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон байна. МАН-ын Удирдах зөвлөлд нийт 29 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, дотоод санал хураалтаар тодруулжээ.

О.Баасанхүү гишүүн АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргажээ. П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзсэн тухайгаа хүсэлтдээ дурджээ.

МАН-ын генсек маргааш тодорно

Хоёр өдөр үргэлжилсэн МАН-ынхан Их хурлаараа намын даргаа сонгоод байгаа. Харин тэд өнөөдөр Бага хурлынхаа 369 гишүүнийг шинээр томилохоор хуралдаж байна