Улс төр

С.Батболд: Би намын дүрмээ зөрчөөгүй

Нийслэлийн МАН-ын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарт шаардлагын хариуг хүргүүлжээ. Тус хариуд нийслэлийн МАН-ын хорооны XXXIV Бага хурлын товыг зарлах болон төлөөлөгчийн квотыг намын дүрмийн дагуу тогтоосон гэдгийг тодорхой тайлбарлажээ. Нийслэлийн МАН 36,570 гишүүнтэй аж. Үүний нэг орчим хувь болох 369 төлөөлөгчийг Бага хуралд төлөөлөгчөөр оролцуулах аж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүхийн танхимд танхайрсан гэв

МАХН-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Учир нь өчигдөр Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан билээ. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын гишүүн Н.Удвал, Ц.Шаравжамц нар тайлбар өгөв.

Д.Лүндээжанцан: Д.Гантулгын гишүүнээс түдгэлзэх өргөдлийг хэлэлцэх боломжгүй

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тиймээс энэ хуулиар чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулсаныг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангаас тодрууллаа.

УИХ-ын Байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ САЙДАД АСУУЛГА ТАВЬЖЭЭ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын зүгээс хийгдсэн судалгаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар асуулга тавьжээ.

ТУРКИЙН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

НААДАМ ХҮРТЭЛ МОРИН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БАЙХ САНАЛ ГАРГАЛАА

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.03.20) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа.