УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч хойшлуулав. Учир нь тус бүлгийн зарим гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учир бүлгийн хурлаа ирэх лхагва гараг хүртэл хойшилжээ.
Дашрамд мэдээлэхэд, тус намын бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийх Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.