Улсын дээд шүүх энэ сарын 5-ны өдөр хуралдаж, МАХН-ын даргыг солих, эсвэл хуучин хэвээр үлдээх тухай шийдвэр гаргах байсан ч шүүх хурал хойшилсон билээ. Учир нь материалтай бүрэн танилцах хугацаа гаргаж өгнө үү гэсэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан. Харин шүүх хурал энэ сарын 19 буюу ирэх баасан гарагт болохоор тов гараад байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард О.Баасанхүүгийн зохион байгуулсан Их хурал болж, төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар түүнийг МАХН-ын шинэ даргаар сонгосон. Гэсэн хэдий ч тус намын зарим гишүүн үүнийг хууль бус тогтоол гэж үзсэн тул шүүхэд хандсан билээ. Харин Улсын дээд шүүхээс энэ асуудлыг хэлэлцэж, О.Баасанхүү МАХН-ын дарга болох уу, эсвэл Н.Энхбаяр хэвээр үлдэх үү гэдгийг шийднэ.