УИХ-ын хамгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл уг хэргийг нэр холбогдоод байгаа хүмүүст холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байна.
Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.