УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдэд нүүрс тараахаа өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэв. Тэрбээр, “ Засгийн газар, УИХ-ын гишүүдийг зуух тараана гэж ярихаа боль, ард түмнийг мунхруулахаа зогсоо. Улаанбаатар хотод агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна.
БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л энэ асуудлаа шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох асуудал битгий ярь. Би тойргоороо явж айлуудын байгаа байдалтай танилцсан. Хүүхдээ тэврээд гэртээ хөлдөж осгох гэж байгаа эмэгтэй байна. Тиймээс би энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороогоор явж нүүрс тараана” хэмээн зарлав.