У.Хүрэлсүхийн Засгийн газар элдэв томилгоо, халаа сэлгээг чимээгүй хийчихээд байдаг болсон. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд бараг долоо хоног болох гэж байгаа. Харин оронд нь хүн томилоогүй байгаа нь Төрийн нарийн бичгийн даргагүй яамны тоо нэгээр нэмэгдсэн гэсэн үг. Учир нь Засгийн газар өмнө нь БСШУСЯ, Сангийн яам, ХХАХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлсөн ч өнөөг хүртэл оронд нь хүн томилоогүй байгаа юм. Ямартаа ч Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа болохоор энэ долоо хоногт дээрх яамд төрийн нарийн бичгийн даргатай болж амжихгүй л болов уу...
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ