Цаг үе

Энэтхэгийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдав

Энэтхэгийн Засгийн Газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлөөс ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэгт бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтаар Энэтхэгийн Засгийн Газрын тэтгэлэгийг Монгол оюутнуудад 2018-19 оны хичээлийн жилд олгоно. ЭСХЗ Анагаах ухаан/Сувилахуйн ухаан болон загварын сургалтын тэтгэлэг олгодоггүй.

Монгол Улсын хүн ам 3,2 сая боллоо

Үндэсний Статистикийн Хорооноос 2017 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өслөө.

Дарга нарын "ухаалаг" алхамууд утааг бууруулсангүй, харин...

Өдгөө сошиалын гол сэдэв утааны асуудал байна. Утааны хор хөнөөлөөс эхлээд бүхий л талын мэдээ мэдээлэл, иргэдийн санаа бодлууд хөвөрсөөр... Утааг эрхэм сайд дарга нар биш салхи л хөөж байна хэмээн жирийн иргэд нь бичиж байхад эрх ямбатангууд нь харин утаа их байгаа ч гэсэн өмнөх жилүүдээ бодвол хүнд үзүүлэх хор нөлөө нь буурсан гэж ирээд л бусдыгаа мунхруулах.

доктор Б.Дашзэвэгийг нөгөөдөр шүүнэ

Олон улсын тоймч, доктор Б.Дашзэвэг буюу DZ man-г шүүх шүүхийн тов гарчээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Б.Дашзэвэгийн хэргийг энэ сарын 17-ны өдөр буюу Лхагва гарагт шүүхээр болжээ.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө.