Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Дорноговь аймагт ажилласан байна.Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжинд 250 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх зургаадугаар сараас 20 км төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамын ажлыг хийж эхэлнэ.
Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 600 хүний ажлын байр шинээр бий болох юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, газрын тосны чиглэлээр орон нутгийн иргэдийг бэлтгэх цаашлаад төслийн тендер сонгон шалгаруулалтад орон нутгийн компанийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сараас эхлүүлж, 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.