Олон улсын тоймч, доктор Б.Дашзэвэг буюу DZ man-г шүүх шүүхийн тов гарчээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Б.Дашзэвэгийн хэргийг энэ сарын 17-ны өдөр буюу Лхагва гарагт шүүхээр болжээ. Б.Дашзэвэг нь хөрш айлынхаа хөгжлийн бэрхшээлтэй долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Б. Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрийг гаргаад байсан юм.