Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр өглөөний найман цагт Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1150 байсан. Тэгвэл 10 цагийн байдлаар агаарын бохирдол хамгийн их буюу 1267 гэсэн үзүүлэлтээр Толгойт орчим байна.
Харин 10 цаг 57 минутын байдлаар Мишээл экспо, Ургах наран, Бахийн өргөө хавьцаа агаарын бохирдлын хэмжээ бага зэргийн буюу 109-215 байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.