Манай улсад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 92 орны 4700 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10 орноор өсөж, ажиллагчид 1200 буюу 20.8 хувиар буурчээ.
Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3900 эрэгтэй, бусад нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын:
- 37.5 хувь нь БНХАУ
- 7.2 хувь нь БНАСАУ
- 7.3 хувь нь ОХУ
- 6.5 хувь нь БНСУ
- 7.1 хувь нь Австрали
- 5.4 хувь нь АНУ
- 4.2 хувь нь БНСВУ
- 3.6 хувь нь Канад
- 2.5 хувь нь ИБУИНВУ
- 2.0 хувь нь Филиппин
- 16.7 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.
Манай улсад хөдөлмөр эрхэлж буй АНУ-ын иргэд өмнөх оноос 26.5 хувь буюу 70, БНСВУ-ын иргэд 50, ИБУИНВУ-ын иргэд 21 хүнээр өсжээ. Харин БНАСАУ-ын иргэд 837 буюу 71.1 хувь, БНХАУ-ын иргэд 283, ОХУ-ын иргэд 134, БНСУ-ын иргэд 50, Австралийн иргэд 34, Филиппиний иргэд 9, Канадын иргэд хоёр хүнээр буурсан байна.
Манай улсад 2017 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн:
- 1.8 (37.3%) мянга нь уул уурхай, олборлолт
- 882 (18.8%) нь боловсрол
- 649 (13.8%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ
- 363 (7.7%) нь барилга
- 339 (7.2%) нь боловсруулах үйлдвэрлэл
- 171 (3.6%) нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
- 546 (11.6%) нь бусад салбарт ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.