Өсвөрийн шатарчин Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо
Уругувай улсын Монтевидео хотноо энэ сарын 16-26-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, олон улсын мастерын болзол хангалаа.
өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт"Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран "IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа зохион байгуулна
“Архи, тамхигүй Монголын төлөө” сургалт зохион байгуулжээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран “Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгчээ.
Хүүхдийн номын сан нээлтээ хийв
1000 орчим номын фондтой тус номын сан даваа болон ням гарагт амрах бөгөөд бусад өдрүүдэд 08-18 цагийн хооронд ажиллах юм байна.
Ховор содон машинуудын цуглаан болох нь
Түүний цуглуулганд буй 20 гаруй хуучны машин Орбитоос төв зам дагуу цуваа болон явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм байна.
ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
1980 оны энэ өдөр сүмогийн 68 дахь Монголын анхны ёкозүна Долгорсүрэнгийн Дагвадорж (Асашорюү Акинори) мэндэлжээ.
Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж байна
Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж иргэдийг хохироох гэмт үйлдэл сүүлийн үед олноор гарах болсныг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж буй юм.
Иргэдийн 87 хувь нь Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжээгүй байна
Ажлын хэсэг дүүргийн 28 хорооны нийт 93713 өрхөөс санал авчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал бөглөөгүй аж.
ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ 63.1 ХУВЬТАЙ БАЙНА
Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна.
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийнэ
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Улсын III төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх төсөл”- ийг хэрэгжүүлэхээр болжээ.