Уругувай улсын Монтевидео хотноо энэ сарын 16-26-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, олон улсын мастерын болзол хангалаа. Тэрбээр өсвөрийн шатарчдаас Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж байгаа юм. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдыг Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ч.Баттүвшин дасгалжуулжээ. Тус тэмцээнд манай улсаас Ү.Агьбилэг 16 насны ангилалд өрсөлдөж, шагналт V байрт шалгарч, чансаагаа 171-ээр ахиулсан бол 14 насны охидын ангилалд М.Мандухай чансаагаа 67,6-гаар өсгөсөн амжилт үзүүлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ