Цаг үе

Тамхины хяналтын тухай хуулийн дутууг ингэж гүйцээнэ

Тамхины хяналтын тухай хуультай болоод 12 жил болж байна. Уг хуульд 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Бидний хамгийн сайн мэддэгээр тамхи худал­даалах цэгийг сургууль, цэцэрлэгээс тодорхой зайд байлгах, нийтийн эзэмшлийн орчинд тамхи татахгүй байх зэрэг үр дүнтэй хэрэгжиж буй заалтууд байгаа. Уг нь энэ хуулийг маш сайн болсон гэдгийг Олон улсын шин­жээчид, ДЭМБ-ынхан хүлээн зөвшөөрдөг байна.