Цаг үе

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

Залуу уяачдын чуулган маргааш болно

Монголын морин спорт залуу уяачдын холбооны бага чуулган маргааш болно. Чуулганаар энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажлаа хэлэлцэж батлах юм.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүлжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ.

А.Цэрэнсодном: Цагдаад салаавч "өгсөн" иргэн Б-г 48 цаг саатуулсан

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр "Land cruiser 200" маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Б гэгч иргэн "Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна

Өнөөдөр хаана, хаана цахилгаан хязгаарлах вэ

Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлан засвар хийхээр төлөвлөжээ.

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улс, хот хоорондын тээврийн автобусуудад хурд хэмжигч байршуулж, хөдөлгөөний хурдыг хянах тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэхээс гадна ачаа, тээшийг нэгдсэн зохицуулалтад оруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Г.Болормаа: Дүүрэг хуваахыг иргэдийн 87 хувь нь дэмжээгүй

-Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дүүргийг өөрчлөх, хоёр хуваах асуудал нь Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу иргэдийн санал дээр үндэслэх ёстой гэж үзсэн. Иймд өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Дүүргийн ИТХ-ын ажлын албанаас иргэдээс санал асуулга авч, сонсголын ажил зохион байгуулж, үр дүнг нь нэгтгэж дуусаад байна.

30 гаруй худалдаа эрхлэгч НИТХ-ын үүдэнд жагсч байна

НИТХ хуралдаж, өнөөдөр даргаа сонгох учиртай. Гэтэл одоогоор НИТХ эхлээгүй байна. Учир нь Нийслэл дэх МАН-ын бүлэг даргынхаа асуудлаар хуралдаж байгаа юм. Уг хуралдаантай зэрэгцэн гар дээрээс худалдаа эрхлэгчид НИТХ-ын заалны үүдэнд жагслаа. Жагсаалд 30 орчим иргэн оролцож байна.

НИТХ-ын XI хуралдаан болно

НИТХ өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр үргэлжлүүлэн хуралдахаар тов гаргасан. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 7 ХЭМ ДУЛААН

2017 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.