Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран “Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгчээ.
Түүнчлэн Хууль сахиулахын их сургуулийн 50 оюутнаас архи тамхины хор уршиг, түүнээс ангижрахад иргэн таны хувь оролцоо гэсэн социологийн судалгааг авч дүгнэсэн байна.
Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 50 хувь нь архины үйлдвэрлэлийг багасгах, татварыг ихэсгэх, мөн долоо хоногт нэг өдөр архи зарахгүй байх зэрэг саналыг дэвшүүлжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.