БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Улсын III төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх төсөл”- ийг хэрэгжүүлэхээр болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын эмнэлэгт мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ- ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан өчигдөр Монголд ирэв. Тэд энэ сарын 28-ныг хүртэл Улсын III төв эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж, мэс заслын эмчилгээ нэн шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын өндөр төвшний эмнэлгүүдэд эмчилгээнд явуулах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ