Өнөөдөр, тавдугаар сарын 30-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны сайд нарын түвшний 10 дугаар форумын нээлтэд оролцож илтгэл тавив.
Ши Жиньпин илтгэлдээ, хоёр талын хамтын чармайлтаар, миний бие Хятад Арабын орнуудын дээд хэмжээний анхны уулзалтын үеэр дурдсан хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах тухай “найман их хамтын ажиллагаа” эхний шатны чухал үр бүтээмжид хүрлээ. Энэ үндэс суурин дээр Арабын орнуудтай “Таван их хамтын ажиллагааны төлөв байдал” хамтдаа бий болгож, Хятад Арабын орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг хурдацтай байгуулахад Хятад улс бэлэн байна.
Нэгд, инновацийн илүү эрч хүчтэй хөдөлгөх хүчний төлөв байдал. Хятадын тал Арабын орнуудтай хамтран эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нүүрстөрөгч багатай ногоон хөгжил, орчин үеийн хөдөө аж ахуй, орон зайн мэдээллийн салбарт 10 лаборатор хамтран байгуулна. Арабын орнуудтай хиймэл оюун ухааны салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хиймэл оюун ухаанаар бодит эдийн засгийг урагшуулж, илүү өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн хиймэл оюун ухааны засаглалыг хөгжүүлэхэд бэлэн байна. Арабын орнуудтай хамт сансарт яваа хэлтэрхий биетийг ажиглах төв, Бэйдөү системийн хэрэглээний хөгжлийн төв байгуулж, сансрын нислэг, мөн иргэний зорчигч тээврийн салбарт илүү ойр хамтран ажиллахад бэлэн байна.
Хоёрт, илүү өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөв байдал.
Гуравт, эрчим хүчний хамтын ажиллагааны бүх талын төлөв байдал бий болгох. Хятадын тал Арабын орнуудтай цаашид байгалийн хийн салбарт стратегийн харилцаагаа ойртуулж, нийлүүлэлтийн аюулгүй байдал, зах зээлийн аюулгүй байдлыг холбоно. Тэрчлэн шинэ эрчим хүчний технологийн судалгаа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэхэд бэлэн байна. Суурилагдсан хүчин чадал нь 3 сая киловатт давсан Арабын орнуудын сэргээгдэх эрчим хүчний төсөлд Хятадын эрчим хүчний компани, банк санхүүгийн байгууллага оролцохыг дэмжинэ.
Дөрөвт, эдийн засаг худалдааны илүү тэнцвэртэй, харилцан хөнгөлөлттэй төлөв байдал бий болгох. Хятадын тал цаашид 3 тэрбум юанийн хөгжлийн төсөл хэрэгжүүлнэ. Хоёр талт болон бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг хурдавчилж, цахим худалдааны хамтын ажиллагаа, яриа хэлцлийг ахиулахад бэлэн байна. Хятадын олон улсын импортын экспод Арабын орнууд идэвхтэй оролцохыг урьж, дэмжиж байна. Арабын орнуудаас эрчим хүчний бус өөр төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авах хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байна.
Тавд, илүү өргөн хүмүүнлэгийн солилцооны төлөв байдал. Хятадын тал Арабын орнуудаас жилд улс төрийн нам бүлгийн 200 удирдагчийг урьж Хятадад айлчлуулж, ирэх 5 жилд Арабын орнууд хоорондын жуулчдын тоог 10 саяд хүргэх болно гэв.
Н.Уртнасан