Цаг үе

441 хүн ажлын байртай боллоо

Ингэснээр эдгээр 441 хүний ажлын байр баталгаажиж, УБТЗ-ын орон тооны үндсэн ажилтнуудын адил үндсэн цалингаасаа гадна бусад үр дүнгийн нэмэгдэл шагнал авах юм.

Нийслэлийн удирдлагуудыг төрийн ажлыг цаг хугацаанд нь хийхгүй байна гэв

Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чадахаа больжээ. НИТХ дийлэнх олонхоо бүрдүүлсэн нэг намын хэт хагарлаас үүдэн 5 сар ирцээ бүрдүүлж чадахгүй, хуралдаан хойшилж байсны эцэст саяхан хуралдсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга мөн адил төрийн ажлыг цаг хугацаанд нь хийхгүй байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа юм.

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАНА

Арваннэгдүгээр сарын 25 бол охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын хүүхдийн урлан бүтээх төв эмэгтэй уран бүтээлчид болон хүүхдүүдтэй хамтран "Төөрдөг байшин” үзэсгэлэнг гаргахаар болжээ.

"Эрүүл агаарт- гэр бүлээрээ" уриалга гаргалаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.

ДУЛААН ТОХИЛОГ ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ

85 дугаар сургуульд уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 20 дугаар хорооны 850 орчим хүүхэд, багачууд дулаан сургууль, халаалттай байртай болж илүү ая тухтай, тохилог орчинд суралцаж эхлээд байна.

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ПОСТУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа.

Нийслэлийн АЗХ-г Э.Өлзийбаяр тэргүүлнэ

Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдсөн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Нийт гишүүдээс 1482,85 оноог Ж.Сугарсүрэн авсан бол нэр дэвшигч Э.Өлзийбаяр 1567,35 оноос авснаар нийслэлийн АЗХ-г тэргүүлэхээр боллоо.