Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум БНХАУ-ын ӨМОЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа ажээ.
Энэхүү хэвлэл мэдээллийн форумыг 2009 онд анх зохион байгуулсан юм байна. Харин 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ.
Өнөөдөр нээлтээ хийсэн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгуулагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.