Нийслэлийн Засаг даргын зөвлөл Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдаж байна.
Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НИТХ-д өнөөдөр өргөн барина.
Мөн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмч хувьчлалын 2017 оны дүн, 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.