Арваннэгдүгээр сарын 25 бол охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын хүүхдийн урлан бүтээх төв эмэгтэй уран бүтээлчид болон хүүхдүүдтэй хамтран "Төөрдөг байшин” үзэсгэлэнг гаргахаар болжээ.
Тэд гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж, хүний амь нас хохирох, гэмтэх, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд өртөх хандлага ихэсч байгааг эсэргүүцэн энэхүү үзэсгэлэнгээ дэлгэхээр зорьсон байна.
Түүнчлэн сэтгэл эмзэглүүлсэн нийгмийн энэхүү хар бараан үзэгдлийг эмэгтэйчүүд өөрсдөө өөрчилж, уриалан дуудах хонх нь болж, чиглүүлэгч гэрэл нь байж чадна хэмээн үзэж нийгэмд эерэг өөрчлөлт авчрахаар зорьжээ.