Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ Адмирал Г.И. Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын далайн тээврийн салбарын боловсон хүчинг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат ОХУ-д хамгийн томд тооцогдох олон улсад нэр хүндтэй Тэнгисийн их сургуульд урьж, найрсагаар хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв.
Мөн тэрээр "Монгол Улс далайд гарцгүй хэдий ч өөрийн улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, их далайд тээвэрлэлт хийх, далайн үр өгөөж, баялгаас хүртэх, өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эдгээр зорилтуудын хүрээнд бид юуны түрүүнд далайн тээврийн дотоодын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн сайжруулах, холбогдох олон улсын далайн эрх зүйн гэрээ хэлэлцээр, конвенцуудад нэгдэн орох, дэлхийн тэргүүлэгч далайн гүрнүүдтэй нягт хамтран ажиллах, хөлөг онгоцны бүртгэлийг хэрэгжүүлэх, далайн тээврийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэрэгт ихээхэн анхаарч ажиллаж байна" гэлээ.
Манай улсад тээвэр, логистикийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо хэд хэдэн сургуульд бэлтгэж байгаа боловч далайн тээврийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургах асуудал хүндрэлтэй байгаа юм байна. Тиймээс дэлхийн томоохон энэ чиглэлийн боловсролын байгууллагуудтай ойр хамтран ажиллаж оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа сайд Д.Ганбат уламжиллаа.
Монгол Улсын анхны гурван далайчин ОХУ-ын Владивостокын Тэнгисийн улсын их сургуульд суралцаж төгсөөд Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Далайн захиргаанд ажиллаж байгаа аж. Тэд өөрсдийн мэдлэг, чадвараа дайчлан, Монгол Улсын далайн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцон тэргүүлэн ажиллаж байгааг сайд уулзалтын үеэр онцоллоо.
Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевич дээрх хүсэлтийн дагуу сурах оюутны тоог нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл, төрөл бүрийн тэтгэлэгт хамруулах талаар судлахаар боллоо. Мөн Монгол Улсын далайн эрх зүйн орчныг сайжруулахад тус сургуулийн эрдэмтэн багш нарын туршлага, мэдлэгээс хуваалцах, сургалт семинар зохион байгуулах, багш солилцох, мэргэжил дээшлүүлэх саналыг хүлээн авч, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцов
9 жил /2017-09-06 07:03:11 GMT+8/
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
646
1 долоо хоног
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
1040
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
1111
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1473
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1466
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1414
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1465
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
2151
4 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
2069
4 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
2463
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
74574
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69351
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд