Цаг үе

Газрын албатай холбоотой санал, гомдлыг авч эхэллээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан 93 тоот захирамж гаргаж, нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авахаар болсон.

Гадаад паспортын сунгалтыг зогсоолоо

Гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авна гэсэн үг юм.

Ажил олгогч болон ажилтнуудтай холбоотой татварууд нэмэгдлээ

2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим татвар нэмэгдэж байгаа. Учир нь манай улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд уг хүрээнд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэний түрүүч нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл ажил олгогч болон ажилтнуудтай холбоотой зарим төрлийн татвар өчигдрөөс нэмэгдэж байгаа юм.