УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 20 ХЭМ ХҮЙТЭН
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 19.
Чингис бондын эхний төлбөрийг маргааш төлнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Сангийн яамнаас Чингис бондын төлбөр болох шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийхээр болжээ.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА
Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ. Дээрх ажлын хүрээнд зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэх аж. Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 38
Энэ сард Бөхийн өргөөнд таван барилдаантай
Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ
Орон сууц худалдан авсан иргэд 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэнэ
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах юм байна.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилжээ
Нийт 570 мянга гаруй өрхөд зочилж судалгаа авснаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд 2,2 сая иргэний мэдээллийг бүртгэсэн байна.
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21 ХЭМ ХҮЙТЭН
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй,улаан бич өдөр
Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 18. Бархасвадь гараг.
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.
ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-20-нд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулна.
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 16. Буд гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34 дуудлага иржээ
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд шуурхай ажиллалаа.