Гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авна гэсэн үг юм.
Дашрамд мэдээлэхэд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 336550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.