09:00-17:00 цагт "Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд салбар дундын оролцоог хангах нь" сэдэвт форум "Танан" төвд өнөөдөр болно. Тус форумаар Биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, Боловсролын салбарын хөгжлийн төлөвлөлт, Эрүүл мэндийн даатгалын бодлого төлөвлөлт, Аялал жуулчлалын салбарын хөгжлийн төлөвлөлт, Мэдээллийн технологийн хөгжил, кибер аюулгүй байдал, Төрийн бус байгууллагын тогтвортой хөгжил, засаглал, Спортын арбитрын эрх зүйн орчин зэрэг илтгэл тавигдах юм. Форумд 21 аймаг, есөн дүүрэг, хүчний байгууллага, спорт холбоодын төлөөлөл оролцох юм.
09.00 цагт "Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд болно. Хуралд нийт 15 орчим их дээд сургууль, спортын байгууллага оролцоно.
12:00 цагт Хавдар Судлалын Үндэсний Төвийн "Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил" баярын арга хэмжээ болно. Хүнд өвчнөөр өвдсөн хүүхдүүдээ баярлуулах, сэтгэлийн дэм өгөх зорилготой бидний энэхүү арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ