2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим татвар нэмэгдэж байгаа. Учир нь манай улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд уг хүрээнд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэний түрүүч нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл ажил олгогч болон ажилтнуудтай холбоотой зарим төрлийн татвар өчигдрөөс нэмэгдэж байгаа юм. Тодруулбал,
ХҮОАТ-ын өөрчлөлт:
1,500,000 - 2,500,000 төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
2,500,000 - 3,500,000 төгрөгийн цалингийн ХХОАТ 20%
3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25%
Харин 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээр байна.
Нийгмийн даатгалын шимтгэл:
2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж
2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж Нийт дүнгээрээ 5 нэгж
Архи, тамхины ОАТ:
2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь
2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь