НИТХ-ын дарга С.Амарсайхан 93 тоот захирамж гаргаж, нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авахаар болсон.
Нийслэлийн иргэд оршин суугчид энэ сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой хуулийн байгууллагын шийдвэр хэрэгжихгүй байгаа, газар эзэмшигчийн нэр болон кадастр давхардуулж олгосон байдал зэрэг нийслэл дүүргийн захиргааны байгууллагатай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өгч болох юм байна.
Иргэдийн гаргасан санал гомдолд үндэслэн энэ сард багтааж холбогдох газар, хэлтсийн албаны хүмүүсийг оролцуулсан Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.