Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах юм байна.
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлснөөс шалтгаалан мөнгөн дүн өөр өөр байх аж. Тухайлбал 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол 1 нэг сая төгрөгөө 2016 онд буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараагийн онуудад төлсөн татвараасаа хамааран хуваан авна хэмээн мэргэжилтнүүд хэллээ. Түүнчлэн хувь хүн анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөх бөгөөд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаарч гурван сая хүртэл төгрөг авах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ