Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Сангийн яамнаас Чингис бондын төлбөр болох шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийхээр болжээ. Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөгт хүрсэн. Харин энэ өрийн эхний хэсгийг 2018 оны нэгдүгээр сард төлнө.
Эхний ээлжид Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх хуваарийн дагуу ийнхүү маргааш төлбөрийг нь хийхээр болжээ. Маргааш 500 сая ам.доллар дээр хүүгийн төлбөр болон 61,56 сая ам.доллартай хамтад нь төлнө. Дараагийн үндсэн төлбөр нь 2022 онд бөгөөд нэг тэрбум ам.долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлөх юм.