Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд шуурхай ажиллалаа.
Тухайлбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн ахмадын Ногоон булан амралтын газарт 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатсаныг гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 албан хаагч 9 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна.
Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхантын гудамжинд 4 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан. Гал түймэрт өртөж 37 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.