Монголын морин спорт залуу уяачдын холбооны бага чуулган маргааш болно. Чуулганаар энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажлаа хэлэлцэж батлах юм. Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулах, хурдан морины уралдаанч хүүхдийг сургаж чадавхжуулах гарын авлага гаргах, салбар холбоодын уламжлал болгон зохион байгуулах наадам уралдааныг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
ММСЗУХ-ны бага чуулганы гишүүнд 21 аймгийн салбар холбоодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор багтсан байдаг.