НИТХ өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр үргэлжлүүлэн хуралдахаар тов гаргасан. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын дараагийн даргын сонгох санал хураалт явуулсан ч нэр дэвшигчдийн санал тэнцсэн. Мөн дээрх асуудлаар нийслэлийн АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан учир дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан билээ.