2017 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 3, 4-нд Алтай салбар уулсаар, 5, 6-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.