НИТХ хуралдаж, өнөөдөр даргаа сонгох учиртай. Гэтэл одоогоор НИТХ эхлээгүй байна. Учир нь Нийслэл дэх МАН-ын бүлэг даргынхаа асуудлаар хуралдаж байгаа юм. Уг хуралдаантай зэрэгцэн гар дээрээс худалдаа эрхлэгчид НИТХ-ын заалны үүдэнд жагслаа. Жагсаалд 30 орчим иргэн оролцож байна. Нийслэлийн гудамж талбайд гар дээрээс хуралдаа эрхлэхийг хориглосон тул эдгээр хүмүүс амжиргаагаа залгуулах орлогогүй болсон аж. Тиймээс өлсгөлөн зарлаад зогсохгүй өнөөдөр Хангарьд ордны 14 давхарт уриа лоозонтойгоо иржээ.
Жагсаалд оролцож буй иргэд хэлэхдээ “НИТХ-ыг сандал суудлын хэрүүл хийж байхаар бидний асуудлыг хэлэлцэх ёстой. Өөрсдөө ажлын байраар хангаж чадахгүй байж ажил хөдөлмөр хийж байгаа иргэдийг хааж, боож болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.