"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд гал гарчээ
"Чингис хаан" Олон Улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд өчигдөр 23.10 цагт гал гарчээ.
Харгис шийтгэлийг халахыг уриаллаа
Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын төв байранд “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа.
Бүх нийтээрээ хогоо цэвэрлэж, мод тарина
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
УЛААНБААТАР, МОСКВА ХОТЫН АРХИВЫН ГАЗРУУДЫН ХАМТРАН АЖИЛЛАНА
Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зуржээ.
3.5 магнитудын газар хөдлөлт болов
Нийслэлийн Багануур дүүрэгт Даваа гарагийн өглөө 09.04 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг цахим шуудангаар ОБЕГТ- ирүүлжээ.
НИЙТИЙН ТЭЭВРҮҮДЭД ДУУ ХООЛОЙГООР ЗОГСООЛ ЗАРЛАХ СИСТЕМ СУУРИЛУУЛЛАА
Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.
Сурагчдын амралтын хуваарь
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын амралтын хуваарь гаргажээ. Тодруулбал, энэ жилийн амралт өнгөрсөн жилийнхтэй адилхан байх бөгөөд нэгдүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас эхлэх юм байна.
Г.Баасан: ЗТЯ-ны дэд сайд төмөр замаас машин унаж, бензинээ хийлгэдэг
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр, шилэн Цогоо гэж хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна.
Г.Дэнзэн асуудлын учрыг тайлна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан баасан гарагт товлогдоод байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг Г.Дэнзэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргажээ.
ӨНӨӨДӨР ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР
Хамгийн анх энэ өдөр 2012 онд тэмдэглэгдэхдээ охидыг эрт гэрлүүлэхийн эсрэг уриатай байлаа. Энэ онд хямралын өмнө ба дараах үед охидод тулгарч байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэгджээ.
“ЯПОНЫ ГЭРЭЛ ЗУРАГЧИД МОНГОЛД” ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
"Японы гэрэл зурагчид Монголд" нэртэй уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж байгаа юм.
Баянзүрх дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.