Цаг үе

Ургац хураалт 91 хувьтай байна

нийтдээ 246.8 мянган га-гаас 212.0 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32.0 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамалыг хураан авчээ. Энэ нь ургац хураалтын явц улсын хэмжээнд 91 хувьтай байна гэсэн үг юм.

Олон улсын стандартад нийцсэн сургуультай болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, сурагчидаа хүлээн авлаа. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

АН-ын залуус бухимдалтай байгаагаа илэрхийлэв

Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулах нь мөнгөний асар их хамааралд оруулж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулна хэмээн АЗХ-ны хэсэг залуус үзэж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм.

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал түр завсарлажээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр өглөө 09.00 цагаас Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч хуралдаан түр завсарлаад байна.

АГААР ШҮҮГЧ ЗАГВАРЛАГ МАСК ШАЛГАРУУЛНА

Монголын дизайнеруудын холбоо болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалж, загварлаг маскны уралдааныг зарлажээ.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ДАВТАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Давтан сургалтад Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байгаа аж.

ЭРМИТАЖ ДАХЬ МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ УЛААНБААТАРТ ГАРГАНА

Тэд Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Хууль зөрчиж урамшуулал олгож байсныг тогтоожээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг хэлэлцүүлжээ